Обамагийн эдийн засгийн бодлогыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Обамагийн эдийн засгийн бодлогыг эсэргүүцэв

Өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын тэрбумтан, казиногийн сүлжээний эзэн Стив Винн Обамагийн хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. “Шууд хэлэхэд энэ нөхрийн хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого гээд байгаа юм нь хэнд ч хэрэггүй зүйл. Миний цогцлоосон компанид одоо өсч дэвжих ямар ч бололцоо байхгүй боллоо” гэж мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн санал хүсэлтийг АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар руу илгээхээр болжээ. Мөн тэрээр цааш нь хэлэхдээ “Түүний хэлж байгаа үгнээс харахад дахин хуваарилалтыг явуулах гээд байх шиг байна. Гэхдээ би нэг л зүйлийг сануулъя, төр хэзээ ч мөнгө үйлдвэрлэдэггүй гэдгийг санаарай” гэжээ. Лас Вегаст байрлах түүний казино цогцолборт нийт 20.000 хүн ажилладаг юм. Тэрээр Барак Обамаг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш эдийн засгийн бодлогыг нь эсэргүүцэж байгаа аж.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж