Ерөнхийлөгч Сүхбаатар аймагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Сүхбаатар аймагт ажиллана

Саяхан Булган, Архангай зэрэг төвийн бүсийн аймгуудаар ажиллаад ирсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 4-7-ны өдрүүдэд Зүүн бүсийн эхлэл болох Нийслэлийн Багануур дүүргээс эхлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллан орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр хүлгийн жолоо залахаар болжээ.

Тэгвэл Сүхбаатар аймагт энэ сарын 5-нд хүрэлцэн ирэх бөгөөд Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн Р.Буд, П.Алтангэрэл, Д.Одбаяр, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба,  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр, Р.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт С.Батбаатар болон хологдох  яам агентлаг, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд дагалдан ажлын бүрэлдэхүүнд багтаж байгаа ажээ. Мөн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлийн албаны дарга С.Батзаяа тэргүүтэй хэвлэл мэдээллийн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг ирэх гэнэ.
Аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээс гадна сүүлийн хоёр жилд аймагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг болох шинэхэн Худалдааны төв, Авто вокзал, мөн боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцахаа  марталгүй “Тэмүүлэл” цогцолбор сургууль зэрэг газруудаар орж танилцах юм байна.

Архинаас татгалзаж сүүг эрхэмлэх болсон Ерөхийлөгчийн айлчлалын үеэр согтууруулах ундаа, архины төрлийн зүйлийг хүндэтгэлийг зоог, хүлээн авалтандаа тавихгүй байх, энэ үеэр архи гэдэг ундааг хэрэглэхгүй байхыг хичээнгүйлэн сануулсан сурагтай.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж