Брувер “Даллас”-т газардлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Брувер “Даллас”-т газардлаа

NBA-ын шилдэг залуу хамгаалагчдын нэг Кори Брувер чөлөөт агент болоод тийм ч олон хоносонгүй, шинэ багтайгаа гэрээ байгуулж чадлаа. Түүний өмсөх NBA-ын хоёр дахь өмсгөл нь “Даллас Маверикс” багийн өмсгөл байх нь ээ. Хамгаалалт сайтай, тэсрэлттэй сайн тоглогчийн араас аварга авах магадлалтай бүхий л багууд сонирхож байсан, харин тэдний дундаас явуулсан санал нь илүү байснаар Техас мужийн баг өөрийн болгож чаджээ.

Бямба гаригт 25 нас хүрэх Брувер уг нь “Сан Антонио”, “Бостон” зэрэг багуудаас санал авсан ч “Даллас”-ыг илүүд үзсэн байна. Энэ улиралд 8,6 оноо, 1,5 бөмбөг таслалтыг дунджилж байгаа залуу “Даллас”-т тоглох минут илүү олдох боломжтой гэж үзээд сонгосон нь ойлгомжтой. “Сан Антонио”, “Бостон”-гийн хувьд NBA-ын шилдэг тоглогчид түүний байрлал дээр байгаагаас гадна сэлгээний тоглогчтой нь минут булаацалдах шаардлагатай тулгарах байсан билээ.

“Даллас” ямартай ч хамгаалагчийн байрлал дээр хамгаалалт сайтай тоглогч авч, бүрэлдэхүүнээ сайжрууллаа. Брувер Кармело Антонигийн солилцоогоор “Миннесота Тимбервулвес” багийг орхиж, “Нью-Йорк”-т ирсэн ч түүнийг багтаа үлдээлгүй чөлөөт агент болгосон билээ.

Харин “Даллас”-тай нэгдэж, өрнөд бүстээ эргэн ирж байгаа нь энэ юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж