Э.Ванданцэрэн Архангайн наадамд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Э.Ванданцэрэн Архангайн наадамд түрүүлжээ

Архангай аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-нд болж, хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат аймгийн начин Э.Ванданцэрэн түрүүлж аймгийн арслан цолны болзол хангаж, Батцэнгэл сумын харъяат аймгийн начин Ж.Дагва-Очир үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Их шөвөгт Батцэнгэл сумын харъяат а.з Э.Мөнхбат, Завхан аймгийн харъяат а.н Э.Баасандорж нар шалгарч Э.Баасандорж нь аймгийн харцага болж, Жаргалант сумын заан Б.Энх-Амгалан, Батцэнгэл сумын харъяат Наранбаатар, М.Гантулга, Эрдэнэмандал сумын харъяат М.Батмөнх нар тав давж аймгийн начин цолны болзол хангав.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж