
Үүнд:
Webblog
Энэ цэсэнд энэхүү вэб сайттай холбоотой бүхий л мэдээлэл, бичлэгүүд бий.
Pricing
Бас яг ч үнэгүй гэж болохгүй юм л даа. Хувийн хэрэглээндээ хэрэглэх гэж байгаа бол үнэгүй данс нээлгэх хэрэгтэй л дээ. Харин түүнээс илүү орчинд, єєрєєр хэлбэл мэргэжлийн түвшинд хэрэглэх гэж байгаа бол үнэтэй. Энд тэр үнийн тухай мэдээлэл бий.
Try-it
Энэ цэс руу орж энэ вэб сайтын ид шидтэй танилцаж болно. Юу гэхээр туршилтын журмаар энэ вэбийг ашиглаж, єєрийн зураг тєслєє зохиогоод үзэж болно. Харамсалтай нь энэхүү туршилтаар хийсэн таны зураг тєсєл хадгалагдах боломжгүй юм. Угаасаа танилцуулга гэж би дээр хэлсэн.
Fresh
Эндээс хамгийн сүүлд бүтээгдсэн бусад хүмүү-сийн зураг тєслүүдийг харж болно.
Floorplanner яагаад үнэгүй гэж?
Огт үнэгүй ч биш юм. Хэрвээ хувийн хэрэглээндээ хэрэглэх гэж байгаа бол FREE данс нээлгэж болно, гэхдээ нэг л тєсєл хийх, тєсєл дотроо 5 дизайн зохиох эрхтэй юм. Үүнээс арай илүү боломж хүсэж байгаа бол PLUS тєрлийн хэрэглэгч болж жилд 29 долларын хураамж тєлж болж байна.
Ингэвэл 5 тєсєл зохиож, хичнээн ч хамаагүй дизайны зураг бүтээх эрхтэй. Ингээд арай илүү мэргэжлийн түвшнийхэнд зориулсан боломжууд байна. Сар бүр 23-95 доллар тєлєх гурван тєрлийн хэрэглэгч болж болно. Мэдээж єндєр боломжуудтай. Энэ мэргэжлийнхэнд зориулсан үйлчилгээтэй 30 єдєр үнэгүй данс нээж танилцаж болно. Хэрвээ таалагдахгүй бол дараа нь дансаа хаалгачих эрхтэй. Амстердамд тєвтэй Suite 75 хэмээх компани энэхүү вэб сайтыг бүтээжээ. Тэд Adobe Flash програмыг ашиглан, мєн Ruby хэмээх програмчлалын хэл дээр хийжээ. Ердєє саяын 6-р сард туршилтын хувилбараа хэрэглээнд гаргаснаас хойш 100 мянган хэрэглэгчтэй болжээ. Онцлог:
- Вэбийн харагдах байдал маш энгийн, ойлгомжтой.
- Тавилга, чимэглэл бүгдийг багтаасан. Сонголт сайтай.
- Байшингийнхаа зохион байгуулалтыг хийхээс гадна тавилгаа ч байрлуулах боломжтой.
- Дизайны элементүүдийн бүх хэмжээ, єнгийг єєрчлєх боломжтой.
- Байшингийн хэмжээсийг метр/см, эсвэл фут/инч-ийн аль алинаар нь хийж болно.
- Маузныхаа курсороор багажуудаа чирэх маягаар тун хялбараар зургаа зурна.
- Хийсэн зураг тєслєє, зураг болгон хадгалах, имэйл-р явуулах, блогтоо тавих боломжтой.
ЄЄРИЙН ТЄСЛЄЄ ЭХЛЭЭД ҮҮСГЭХ
Шинэ тєсєл эхлүүлэхдээ юуны ємнє бүртгүүлж үнэгүй данс нээлгэх хэрэгтэй. Бүртгүүлэх тийм ч хэцүү биш, хэдэн мэдээжийн асуулт л бий. Дараа нь нэвтрэхдээ мэйл хаягаараа нэвтэрдэг. Тэгээд єєрийнхєє тєсєлд нэр єгч, ямар хэмжээсээр /метр эсвэл инч/ зургаа хийхээ сонгоорой. Хэрвээ үнэгүй эрхээр орж байгаа бол зєвхєн нэг л тєсєл бүтээх эрхтэй байна. Гэхдээ мэдээж тєсєл дотроо хэд хэдэн дизайны зургийг хийж болно л доо. Тэрнийгээ гэр бүл, найз нєхдийнхєє хүрээнд үзэж болноо.
Library
Энд зургаа зурах гарын доорх багажууд бий. Хаалга цонх, унтлагын єрєє, гал тогоо, угаалгын єрєє, цэцэрлэг, ажлын єрєє гэх зэргийн категоруудтай. Танд таалагдах нь лавтай. Байшингийн зураг тєсєл 10х14 см-ийн харьцаатай талбай дээр бүтээгдэнэ. Нэг см-ийг нэг метр гэж ойлгоод зураг тєслєє зохиох болно. Мэдээж байшингийн зураг тєсєл зохиож байгаа болохоор бүх юмны хэмжээ, метр квадрат нь автоматаар тооцогдоод гараад ирнэ. Энэ зургаа хэвлээд авч ч болно. Дараа нь нэвтэрч ороод дахин засварлах боломжтой. Тэгэхээр вэб хуудасны баруун хэсэгт share гэсэн хэсгийг анзаараарай. Үүний тусламжтайгаар хийсэн зураг тєслєє имэйлээр явуулах, зураг болгож болно. Бас таны хийсэн тєсєлд вэб хаяг єгсєн байгааг эндээс харж болно. Түүнчлэн зураг тєслийн HTML кодыг харуулсан байгаа. Иймээс энэ кодыг ашиглан єєрийн блогтоо хийсэн зураг тєслєє оруулж болно гэсэн үг юм.