Яао Мин зодог тайлах шийдвэрээ өнөөдөр зарлана

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Яао Мин зодог тайлах шийдвэрээ өнөөдөр зарлана

Яао Мин өнөөдөр сагсан бөмбөгийн карьераа эхлүүлж байсан Шанхай хотдоо зодог тайлах шийдвэрээ танилцуулах гэж байна. Түүнээс өмнө “Ассашиотэд Прэсс” агентлаг ойр дотны хүмүүстэй нь уулзаж, ярилцжээ.  Хятадын сагсан бөмбөгийн од Яао Мин олон удаа Шанхайд ирж байсан. Гэхдээ энэ удаагийнх нь түүний сагсан бөмбөгийн карьертай холбоотой сүүлийнх нь аялал байх болно. 22 жилийн өмнө есөн настай байхдаа анх сагсан бөмбөг тоглож эхэлсэн Яао 2002 онд NBA-д элсч байлаа. Тэр цагаас хойш Хятадын сагсан бөмбөгийн нүүр царай болсон юм. Түүнд анх сагсан бөмбөг зааж байсан багш нь болох Ли Зангминг Яаод амжилтанд хүрнэ гэж ирээдүйнх нь талаар хэзээ ч ярьж байгаагүй. Гэхдээ тэр бэлтгэл сургуулилтыг үнэн сэтгэлээсээ эрчимтэй хийж байж энэ амжилтанд хүрсэн гэжээ. 60 настай эрхэм Яаог аргагүй байдлын улмаас л энэ шийдвэрийг гаргах болсон гэж бодож байгаа ч цаашид юу хийхээ аль хэдийнэ төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байгаа юм. Америкийн коллежид суралцаж байгаагүй анхны гадаад драфтын тэргүүн тоглогч болсон Яао долоон удаа бүх оддын тоглолтод сонгодон оролцож байсан. Богино хугацаанд өндөр амжилтад хүрсэн Яаогийн найз Су Жиченг хэвлэлийн хуралд нь хамтдаа оролцох гэнэ. Есөн жилийн өмнө “Хьюстон Рокетс”-т орсон найзынхаа хэвлэлийн бага хурлыг тэрбээр зохион байгуулж байсан. Эхлүүлж байсан ажлаа хамтдаа дуусгах гэж тэрбээр энэ удаагийн хурлыг ч даргалан явуулах ажээ. Яаогийн зодог тайлж байгаа нь тус улсын сагсан бөмбөгийн хувьд маш том гарз хохирол гэдгийг спортын сэтгүүлч Жин Кан онцолжээ. Гэхдээ Яао хэдийнэ хийх ёстой зүйлээ хийсэн. Хятадын сагсан бөмбөгийн лиг дэлхийд танигдах болсон нь Двайт Ховард тэргүүтэй NBA-ын од тоглогч сонирхож байгаагаас тодорхой харагдах юм. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж