АНУ-д болсон харааны бэрхшээлтэй жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ийн жинд залуу бөх П.Болортуяа хүрэл медаль хүртсэн байна. Гуанжоу-2010 Азийн пара наадмын хүрэл медальт тэрээр энэ удаа гурван удаа ялж шагналын тавцанд гарчээ. Болортуяа тус тэмцээнд дасгалжуулагч, ОУХМ Ч.Базарсүрэнгийн хамт оролцсон байна.
Б.Зул