Паралимпийн эрх биелүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Паралимпийн эрх биелүүллээ

ОХУ-ын Чебоксары хотод хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын Оросын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж, ОХУ, Монгол, Казахстан, Украин, Узбекистан, Кыргызстан, БНСУ, Оросын БНУ-уудын 1000 гаруй тамирчин уралдлаа. Тус тэмцээнийг Олон улсын паралимпийн хорооны техникийн төлөөлөгчдийн хяналтын дор явуулж 2012 оны Лондонгийн паралимпийн наадмын эрхийн шалгуур үзүүлэлтийг биелүүлэх явцад хяналт тавьж ажилласан байна.

Манай тамирчин Б.Ганбаатар (F53) зээрэнцэг, бөөрөнцөг түлхэлтээр тус бүр алтан медаль, Д.Бадрал (F33) бөөрөнцөг түлхэлтээр паралимпийн эрх биелүүлж хүрэл медаль, мөн Ч.Мөнх-эрдэнэ (F58) бөөрөнцөг түлхэлтээр хүрэл медаль зүүлээ. С.Баярнаран (F37) зээрэнцэг шидэлтээр мөн 2012 оны паралимпид оролцох эрхийн шалгуурыг биелүүлж тус тэмцээний тэргүүн байрт шалгарав.

Хөгжлийн бэрхшээлтэй хөнгөн атлетикийн тамирчид 2011 онд ОХУ, Турк, Украинд болсон дэлхийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнээс алтан медаль 3, мөнгөн медаль 4, хүрэл медаль 2 нийт 9 медаль хүртээд байна. Өнгөрсөн сарын дундуур Украины Симферополь хотод зохиогдсон нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ОУХМ Ж.Лхагважав, ОУХМ Н.Мөнхбат нар хоёул медальт байрт шалгарч Ж.Лхагважав (T11) 5000 метрт Лондонгийн паралимпийн оролцох эрхийн шалгуурыг биелүүлсэн гэж Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж хэллээ.

М.Бүүвэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж