
Монголын Beat Box урлагт цоо шинэ хуудсыг нээсэн “Royal bea Crew”-гийн залуус хүчээ авч байна. Тэд саяхан гурав дахь клипээ үзэгчдэдээ хүргэлээ. Royal radio 98.9-ийн дэргэдэх "Royal Beat Crew"-ийн анхны уран бүтээл “Mongolian Hit Mix” нь залуусын сонорт хүрсэн даруйдаа олны таашаалыг хүртэж байсан бол хоёр дахь уран бүтээл нь гадаад дуу хөгжмүүдээс хамгийн шилдгүүдийг Beat Box-т хөрвүүлэн бүтээсэн нь мөн л залуусын дунд хит болсон. Харин тэдний гурав дахь уран бүтээл “Super-21” нэртэйгээр үзэгч, сонсогчдын хүртээл болоод байгаа юм. Ингээд Монголын Beat Box урлагийн цоо шинэ өнгө төрх болж чадсан Beat Box Ганзо, Beat Box Баачкаа, Beat Box Чинзо нар буюу "Royal Beat Crew"-гийн ээлжит шинэ бүтээлийг толилуулж байна.
“Super-21” клипийг ЭНД дарж үзнэ үү.