
“Хайрын гэгээ” анхны цомог нь одоо ч залуусын дунд эрэлттэй байгаа “Мотив” хамтлагийн залуус шинэ цомог гаргах гэнэ. Тэдний “Хайрын гэгээ” цомог нь “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомгийн жагсаалтад бичигдсээр байгаа юм. Харин тэдний хоёр дахь шинэ цомог ирэх намар гэхэд бэлэн болох аж. Одоогоор шинэ цомогт багтах дуугаа бичүүлж байгаа хамтлагийн залуус ирэх есдүгээр сарын 9-нд хоёр дахь бие даасан тоглолт хийнэ.
Тоглолтын бэлтгэл, шинэ цомгийн бичлэг гээд “Мотив” хамтлагийнхан энэ зуныг ажил ихтэй өнгөрүүлж байгаа бололтой.
М.Дөл