АНУ-ын хөрөнгийн биржээс 70 сая ам.доллар босгоно

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын хөрөнгийн биржээс 70 сая ам.доллар босгоно

Blue Wolf Mongolia Holding Corp” буюу “Хөх чоно Монголиа хол­динг” компани энэ сарын 14-ний өдөр долоон сая ширхэг хувьцаа гаргаж, тус бүрийг нь 10 ам.доллараар үнэлэн нийт 70 сая ам.долларын хөрөнгө бос­гохоор IPO буюу анхдагч зах зээлд хувьцаагаа  арилжихаа зарлалаа. “Ком­панийн хувьцаа нь энэ сарын 15-наас Америкийн томоохон хөрөнгийн бирж бо­лох NASDAQ Capital Market дээр “MNGLU” кодтойгоор бүрт­гэгдэн арилжаалагдаж байна. Энэ­хүү IPO-ийн андеррайтер хө­рөнгө оруулалтын банкаар Deutsche Bank Securities lnc. ажил­ласан бөгөөд хувьцаа эрэлт ихтэй үед 45 хоногт баг­таан нэмэлт 1,050,000 шир­хэг хувьцааг нэмж гаргах зөв­шөөрлийг авсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж