”Аррlе” хэрэглэгчдээ мөшгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

”Аррlе” хэрэглэгчдээ мөшгөөгүй гэв

iРhone, 3G iРаd хэрэглэгчийнхээ явсан суусан газрын бүх мэдээллийг бүртгэж, нууц файлд хадгалдаг тухай шуугианы дараа "Аррlе" компани мэдэгдэл хийлээ. Тус компани хэрэглэгчдээ буруу ойлголт авсан байна, бид ямар нэгэн зорилготойгоор хэрэглэгчдээ мөрдөж, мөшгөдөггүй гэсэн байна.

Тэд энэ талаар мэдээлэхдээ "Хэрэглэгчдээ мөшгөх санаа, төлөвлөгөө бидэнд хэзээ ч байгаагүй. Хэрэглэгчид ташаа ойлголт авсан байна. Нэг талаар шинэ технологийнхоо талаар цаг тухайд нь дэлгэрэнгүй мэдлэг, ойлголт өгөөгүй бидний буруу байгаа байх" гэжээ.

"Аррlе"-ийнхан шаардлагатай үед утасных нь байгаа газрыг хурдан шуурхай, нарийн тодорхой гаргаж өгч туслахын тулд Wi Fi, үүрэн цамхгийн тусламжтайгаар байршлын мэдээллийг цуглуулдаг аж. Мөн тэд олон нийтийн санаа зовнилыг намжаахын тулд байршлын мэдээллийг аль болох цөөн давтамжтай бүртгэдэг болгох шинэ програм суулгахаар зэхэж байгаа аж. Тус компанийнхан энэ үеэрээ байршлын зарим мэдээлэл iТunes дээр хуулагддаг нь алдагдах эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ үйлдлийг зогсоох арга хэмжээ авна гэсэн байна. Мэдээлэл хадгалах багтаамжийг хязгаарлах боломж олгохоор төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ. Учир нь, хэрэглэгчид өнгөрсөн зургадугаар сард iOS4 үйлдлийн системтэй болсноос хойшхи бүх мэдээлэл хадгалагдсан байгаа тухай гомдол мэдүүлсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт "Wall Street Journal-д "Аррlе"-ийн i Рhonе болон Gоодllе – ийн Аndroid -оор ажилладаг ухаалаг гар утаснууд хэрэглэгчдийнхээ байршлын мэдээллийг дээрх хоёр компани руу илгээдэг болохыг аюулгүй байдлын шинжээч нар олж илрүүлсэн тухай мэдээлсэн юм. Энэ мэдээллийн мөрөөр АНУ-ын Эрчим хүч, арилжааны хорооноос дээрх үйлдлийн системийг бүтээгчдэд өнгөрсөн бямба гаригт захидал илгээж, "Аррlе"-ийг энэ асуудалд тайлбар хийхийг шаардсан байна. Мөн Миннесота мужийн сенатч, АНУ-ын Сенатын танхимын Хувийн мэдээлэл, технологийн хуулийн асуудлаар дэд хорооны дарга Альберт Франкен ирэх сарын 10-нд үүрэн телефоны аюулгүй байдлын асуудлаар сонсгол хийх гэж буйгаа зарлан "Аррlе", "Сооglе"-ын төлөөлөгчдийг хүрэлцэн очихыг хүсжээ. Тэрээр ингэж байршлын мэдээлэл бүртгэх нь хүүхдүүдэд илүү аюултай гэж ярьсан байна.

Үүнээс гадна АНУ-ын Иллинойс мужийн Ерөнхий прокурор Лиза Мэдиган дээрх асуудлаар "Аррlе", "Соодlе"-ийн гүйцэтгэх захирлуудыг уулзалтад урьсан байна. Өмнөд Солонгос, Франц, Герман, Италид бүр энэ асуудлаар "Аррlе"-д мөрдөн шалгалт хийж эхэлсэн тухай "Синьхуа" мэдээллээ.

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж