
Төмөр зам доогуурх ус зайлуулах хоолойг төмөр замынхан гүйцэтгэсэн бол Нарны замын шугам тавьсан хэсгийг өнөөдөртөө асфальдаж бэлэн болгох аж. Мөн “Сүнжин гранд” зочид буудлын баруун талын даланг урагш нь сэтэлж, зам доогуур гаргах хэсгийн ажлыг мөн өнөөдөр дуусгажээ. Эхний ээлжинд зам чөлөөлөх ажлыг хийж, нийтдээ 12,8 км далангийн шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 1 гэхэд дуусгах юм байна.
Түүнчлэн өчигдөр орой Metromall дэлгүүрийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэлх 200 метр замын хөдөлгөөнийг нээж, үргэлжлүүлээд Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 600 метр замыг энэ сарын 27-ныг хүртэл хаагаад байна.
С.Отгон