“Фүкүшима-1”-д далайн шуурга ойртож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

“Фүкүшима-1”-д далайн шуурга ойртож байна

Далайн шуурга ойртож байгаа учраас “Фүкүшима-1” станцад сэргээх ажиллагааг зогсоон түр хугацааны бүтээлгээр яаран хучиж байна. 5х16 метрийн хэмжээтэй бамбай нь эвдэрсэн станцад бороооны ус оруулахгүй байх, цацараг идэвхт бодистой усыг хуримтлуулахгүй байх зорилготой.
Осол гарснаас хэдэн сарын дараа ч “ТЕРСО” компанийн мэргэжилтнүүд өмнөхийн адил цацраг идэвхт бодисын алдагдлыг зогсоож, цөмийн тогооны эвдэосэн байгууламжийг сэргээн засахаар оролдсоор байгаа юм.

Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станц гуравдугаар сарын 11-ны газар хөдлөлт, цунамийн улмаас ноцтой гэмтсэн. Гэтэл одоо дахиад л цаг уурын үзэгдэл занал хийж байна. Цаг уурчдын мэдээгээр Японы эргийн зүг “Ма-он” гэх нэртэй далайн хар шуурга ойртож байна. Энэ нь улирлын хугацааны зургаа дахь шуурга болж байна. Станцын оператор  “Tokyo Electric Power” (TEPCO) компани байгалийн үзэгдэл АЦС-д сөргөөр нөлөөлөх вий хэмээн түгшиж байгаа юм. Дөхөж яваа шуургыг угтуулан станцын эвэрхий байранд цацраг идэвхт бодистой ус хуримтлуулахгүйн тулд байгууламж дээр борооны халхавч маягийн тусгай бүтээлгийг байрлуулж байгаа ажээ.

Өнгөрсөн ням гаригт нийтэлсэн зургаас харвал гурав дугаар тогооны дээрх нүхийг металл таглаагаар хаасан байна. “TEPCO” компанийн төлөөлөгч станцын бусад тогоонуудад цацраг идэвхт ус хуримтлагдах боломжгүй учраас тийм арга хэмжээ авахгүй гэлээ.

Гэсэн ч мэргэжилтнүүд тогоог хөргөхөөр ус шахаж байсан шлангуудыг түр хугацаагаар хаасан байна. Өндөр давалгаанаас болгоомжлон цацаг бодистой ус шавхах шлангийг ч хаажээ. Компанийн төлөөлөгчийн хэлснээр ослын станцад цөмийн тогоонуудыг хөргөх системийг сэргээх ажиллагаа хийж байгаа ч далайн шуурганд бэлэн биш байгаа гэсэн байлаа.

Даваа гаригаас далайн шуурга Японы өмнөт нутагт ойртоно. Уг шуурганы гол хүч Хонсю арлын өмнөд хэсэгт буух ажээ. Даваа гаригийн орон нутгийн цагаар 10:00-д уг шуурга Окинава мужийн Дайто арлаас 270 км-ын зайд буюу Фүкүшимагаас 1,3 км-ийн цаана хойд зүгт цагт 20 км-ийн хурдтайгаар явж байжээ.

Цаг уурчдын мэдээгээр энэ шуурганы төвд салхины хурд 50/секунд байгаа бөгөөд радиус нь бараг 300 км хүрч байна. Далайн давалгааны өндөр 10 метрт хүрч магадгүй гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж