М.Баярмагнай цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

М.Баярмагнай цомог гаргана

“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайг дуулах дуртайг бүгд мэдэх биз ээ. Дуунд дуртай жүжигчин залуу өөрийнхөө уран бүтээлийг үзэгч, сонсогчдод хүргэхээр зэхэж байгаа гэнэ. Тэрбээр “Би дуулах дуртай-2” нэртэй цомог гаргахаар ажиллаж байгаа аж. Түүний цомогт хуучны сэтгэлд хоногшсон дуунууд багтах юм. Мөн өөрийн шинэ уран бүтээлийг бичүүлэхээр ажил ихтэй яваа сурагтай. Ийнхүү Монголын урлагт нэгэн шинэ дуучин нэмэгдэх нь ээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж