Усан спортынхон Шанхайг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Усан спортынхон Шанхайг зорилоо

БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 16-31-нд Усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монголыг төлөөлөн оролцох усан спортын мастер А.Тамир, спортын дэд мастер Г.Оюунгэрэл, залуу тамирчин Спортын 1-р зэргийн тамирчин Г.Занданбал нар “Хангарьд” клубын ахлах дасгалжуулагч С.Алтантуяа, багийн ахлагч Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах нар өнөөдөр Шанхай хотыг зорилоо.
Монголын тамирчид энэ сарын 24-ноос өрсөлдөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж