Черчилийн тамхи, Монрогийн хөхний даруулга

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Черчилийн тамхи, Монрогийн хөхний даруулга

Жүжигчин Мэрилин Монрогийн нэгэн кинонд тоглохдоо өмссөн хөхний даруулгыг хэн нэгэн 14 мянган ам.доллараар худалдаж авчээ.


Агуу хөгжмийн зохиолч Моцарт хэзээ ч сургуульд явж байгаагүй.

Уинстон Черчиль өдөрт 15 ширхэг бүдүүн навчин тамхи татдаг байв.


Оросын I Екатерина хатан хаан өөрийнх нь үдэшлэгт ирсэн ямар ч эр 21 цагаас өмнө согтож болохгүй гэдэг тушаал гаргаж байжээ.

I Элизабет хатан хааны үед эрчүүдийн сахалнаас татвар авдаг байжээ.


Зохиолч Чарльз Дикенс ямагт хойд зүг рүү толгойгоо харуулан унтдаг байв. Түүний бичиж туурвих ажилд эерэг нөлөө авчирдаг хэмээн тэрбээр үздэг байсан аж.

Альберт Эйнштэйнд нэгэн удаа Израйлийн Ерөнхийлөгч болохыг санал болгож байсан түүхтэй. Хариуд нь Эйнштэйн “Надад асуудлыг шийдвэрлэх толгой байхгүй” хэмээн хариулсан гэдэг. Харин түүний нас барахдаа хэлсэн сүүлчийн үг нь эзэнтэйгээ хамт булшлагдсан. Учир нь амьсгал хураахад нь хажууд нь байсан сувилагч нь түүний германаар хэлсэн үгний ганцыг ч ойлгоогүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж