Алтны үнэ огцом өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Алтны үнэ огцом өсчээ

АНУ, Европт өрийн хямрал үргэлжилж, хөрөнгө оруулагчдын санааг түгшээсээр байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх алтны үнэ огцом өсч анх удаа нэг унци буюу 28,34 гр алт 1600 ам.долларт хүрчээ. Лондонгийн бирж дээр даваа гаригийн байдлаар үнэт металлын үнэ унци тутам нь 12,30 ам.доллараар өсч 1602 ам.доллараар арилжаалагдаж байна.

Евро бүсийн төлөөлөгчид Белгийн нийслэл Бруссель хотод өнгөрсөн пүрэв гаригт дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, улам гаарч буй өрийн хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцсэний дараа алтны үнэ ийнхүү огцом өсчээ.

Одоогийн байдлаар Грек улсын зэрэгцээ Итали, Испани зэрэг орнууд их хэмжээний өртэй байгаа ба энэ байдал нь аажимдаа хямрал үүсгэж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж