
НАСА-гийн “Atlantis” сансрын хөлөг өнгөрсөн баасан гаригт сүүлчийн даалгавраа биелүүлэхээр хөөрчээ. Тус хөлөг 30 хулганыг сансарт аваачих бөгөөд тэдгээр амьтан хамгаалалтын хувцас, төхөөрөмжгүй байх аж. Ингэснээр сансрын агаар, жингүйдэл нь ясны бүтцэд хэрхэн нөлөөлдгийг турших юм. Хэдийгээр нислэгийн өмнө, хойно сансрын нисгэгчдийн булчингийн агшилт, ясны сийрэгжилтийг байнга хэмждэг ч өөрчлөлт төдийлэн гардаггүй байна. Тэгвэл Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ахмад сансрын нисгэгчдэд нуруу нугас, хөл гарын өвчний шинж тэмдэг ихээр илрэх болжээ. Тиймээс тэрхүү хулганын тусламжтай сансрын орчин хүний ясанд хэрхэн нөлөөлдгийг судлах аж.
Б.ОЮУТАН