Хараа орлогч нүдний шил

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Хараагүй хүмүүс дэвшилтэт технологийн ачаар тун удахгүй дуу чимээ, юмс үзэгдлийг харж, сонсч мэдрэх боломжтой болох нь.

Оксфордын их сургуулийн профессор Стэфан Хиксээр ахлуулсан судлаачдын баг бионик нүдний шил зохион бүтээжээ. Британийн 300 мянга гаруй хараагүй иргэн уг нүдний шилний туршилтад орохоор бүртгүүлсэн байна.

Хикс тэднээс 120 хүнийг туршилтад оруулахаар сонгон авчээ. Тэдний олонхи нь ахмад настнууд бөгөөд нүдний эвэрлэг бүрхэвч нь гэмтсэн аж. Тэд хоёр жилийн турш бионик нүдний шилийг гэртээ болон олон нийтийн газар зүүн туршилтад оролцохоор болсон байна.

Туршилт амжилттай болбол уг шилийг 2014 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Бионик нүдний шил бичил камер, авсаархан компьютер зэргээс бүрдэнэ. Шилний хүрээний дээд ирмэгт суулгасан бичил камер нь хүн болон бусад биет юмсыг харах боломж олгожээ.

Гадны дуу чимээ, мэдээлэл нь нүдний шил болон авсаархан компьютерт холбосон чихэвчээр дамжин сонсох эрхтэнд хүрэх аж. Хараагүй иргэд уг гайхамшигтай шилний тусламжтайгаар мөнгөний автомат машин, галт тэрэгний тасалбар түгээгч, дэлгүүр, автобус зэргийг төвөггүй олох боломжтой болж байна.

С.Дуламсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж