Хосни Мубаракийн өмгөөлөгч түүнийг комд орсон гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Хосни Мубаракийн өмгөөлөгч түүнийг комд орсон гэж мэдэгдэв

Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак комд орж, биеийн байдал нь хүндэрснийг түүний өмгөөлөгч Фарид аль-Диба (Farid al-Dib) мэдээлснийг тус орны улсын телевиз дамжуулсан байна.

Одоо ерөнхийлөгч асан Шарм-эль-Шейх дэх цэргийн эмнэлэгт хоригдож байна. Гэхдээ цэргийн эмнэлгийн тэргүүн түүнийг ухаангүй болсон гэдгийг үгүйсгэжээ. 

Энэ жилийн хоёрдугаар сард дэглэм нь унаснаас хойш Мубаракийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл ихээхэн зөрөлдөөнтэйгээр гарч байна. Экс ерөнхийлөгч комд орсныг нэг биш удаа мэдээлж байсан нь батлагдаагүй. Зургадаар сарын сүүлчээр Мубаракийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ ходоодны хорт хавдартай гэж мэдээлсэн байлаа.

Мубаракийг Египетийн шинэ засаг дөрөвдүгээр сарын13-нд баривчилжээ. Түүний дараа биеийн байдлаасаа болон шууд цэргийн эмнэлэгт түүнийг шилжүүлжээ. Ирэх сарын 3-наас авлига ба аллагын хэргээр түүнийг шүүж эхлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж