“Торгоны замын уралдаан” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

“Торгоны замын уралдаан” өндөрлөлөө

Гурав дахь удаагийн “Торгоны замын уралдаан” ОХУ-д амжилттай болж өндөрлөлөө. Долоо хоногийн өмнө Улаан талбайгаас гарч байсан 130 гаруй оролцогчид 2014 оны өвлийн олимпийн наадам болох Сочи хотод бариагаа хийлээ. Дөрвөн мянга гаруй километрт үргэлжилсэн Силк Уэй Раллигийн долоо дахь гараа буюу сүүлчийн уралдаан Майкопоос Сочи хүртэл 360 км зайд үргэлжилсэн. Суудлын автомашины ангилалд Польшийн Шистоф Холовчиц нэгэнт ялагч болох нь тодорхой болсон. Стефан Петерхансэлаас нэг цаг, 59 минут, 28 секундээр тасарч чадсан учраас осол гаргалгүйгээр барианд орох нь чухал байлаа.

Франц тамирчин эхний гараанд механикийн асуудалтай тулгарч хангалттай хугацаа алдсан. Ингэснээр Холовчиц тэргүүлж нийлбэр дүнгээр Петерхансэл ард нь бичигдсэн бол гуравт Оросын Александр Желудов орлоо. Том оврын автомашины ангилалд Чехийн Алес Лопрайс олон улсын тавцан дахь анхны түрүүгээ авлаа. “Татра” багийн жолооч баасан гаригт явагдсан зургаа дахь гараанд түрүүлснээр Фирдаус Кабировтой хугацаагаар ойртож чадсан. Кабиров шилжүүлэлт хийхдээ хурд хэтрүүлснээс болж нэг цагийн торгууль хүлээснээр тэргүүлэгчийн байр сууриа алджээ. Лопрайс ард яваа Кабировоос нийлбэр дүнгээр 16 минут, 41 секундээр богино хугацааг үзүүлж, раллигийн ялагчаар тодорлоо. Оросын Андрей Каргинов гуравт орсон байна. Ийнхүү гуравдахь удаагийн “Торгоны замын уралдаан” амжилттай явагдаж өндөрлөлөө.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж