Нийслэлийн эрүүл мэндийн газар нээлттэй ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Нийслэлийн эрүүл мэндийн газар нээлттэй ажиллав

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нээлттэй хаалганы өдрийг өнөөдөр  Нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордонд 09.00-16.00 цагийн хооронд зохион байгууллаа. Энэ өдөр нийслэлийн хүн амын дунд өвчлөл, нас баралтаар тэргүүлээд байгаа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх үзлэг шинжилгээ хийж, эрүүл амьдрах хэв маяг, зохистой хоололт, гэр бүл төлөвлөлтийн сургалт сурталчилгааг мөн зохион байгуулав. Өдөрлөгт нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв, Шадар сайдын ажлын албанд хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банкны дэд бүтцийн төслүүд ба “Уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-аас сэргийлэх” төсөл, “Мари стопс” олон улсын байгууллага, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Гүлбаль сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцсон байна. 

Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв нэг эмч, дөрвөнх сувилагчтайгаар нийт 550 хүнд амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө өгч, 130 хүнд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд:

  • Шүдний тойрон эдийн өвчлөл – 72
  • Шүдний цоорол -53
  • Холбоосын үрэвсэл -42
  • Согог засал -64
  • Гажиг засал -37
  • Зөөлцийн үрэвсэл – 26 байсан ба нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 88% нь өвчлөлтэй байсан байна.

Биеийн жингийн индэксийг жин, өндөр хэмжигч ашиглан 413 хүнд тодорхойлсноос  / эрэгтэй -176, эмэгтэй -237/

  • Жингийн дутагдалтай -2
  • Хэвийн жинтэй -159
  • Илүүдэл жинтэй -169
  • Таргалалттай -83 гэсэн дүн гарчээ.

Түүнчлэн Өмнөд Солонгос улсын Body index хэмээх таргалалт тодорхойлогч аппаратаар 67 хүн хэмжсэнээс:

  • Хэвийн жинтэй – 17
  • Илүүдэл жинтэй – 30
  • Таргалалттай -20 байсан байна.

Цусан дахь сахарын хэмжээг 109 хүнд тодорхойлоход гурав нь чихрийн шижин 2 хэлбэрийн өвчтэй буюу эмчийн хяналтанд байдаг боловч цусан дахь глюкозын хэмжээ ихтэй, 10  чихрийн шижин өвчин шинээр илрүүлэн харъяа Эрүүл мэндийн нэгдэл дээрээ очиж хяналтанд орохыг зөвлөн явууллаа.
Ясны сийрэгжилтийг тодорхойлогч SONEST аппаратаар 70 хүнд хэмжилт хийхэд 13 нь эрүүл, 40 нь ясны сийрэгжилт эхэлсэн, 20 нь ясны сийрэгжилттэй байлаа. Ясны сийрэгжилттэй 20 хүнд эмчилгээ бичиж хяналтандаа авч, эрүүл зан үйлийн зөвлөгөө өглөө.  

Мөн өдөрлөгийн үеэр есөн төрлийн самбар гарган 60 төрлийн 6000 ширхэг сурталчилгааны материал, 600 ширхэг Эрүүл мэндийн сонин тараалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж