Тэргүүний багш, сурагчдыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Тэргүүний багш, сурагчдыг шагналаа

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар Улсын хэмжээний төрөлжсөн олимпиадад эхний таван байрт шалгарсан сурагчид, тэднийг амжилттай бэлтгэж оролцуулсан багш нарыг шагнаж, урамшууллаа.

Орос хэлний хичээлийн олимпиадад Сүхбаатар сумын 12 жилийн VIII сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Тамир, түүний багш Х.Бямбацоо нар тэргүүн байр эзэлжээ. Харин химийн хичээлийн олимпиадад Сүхбаатар сумын 12 жилийн I сургуулийн есдүгээр ангийн сурагч Г.Хонгорзул түүний багш Н.Сүхбат нар шалгарсан байна. Хими, биологи, техник технологийн олимпиадад хоёроос тавдугаар байр эзэлсэн сурагч Ц.Мөнхзул, Б.Цагаанболор, Э.Халиунаа, М.Ганбаяр, Л. Боролдой тэдний багш Д.Дэлгэрмаа, Ш.Ганболд нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Р.Бумдарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж