
Орос хэлний хичээлийн олимпиадад Сүхбаатар сумын 12 жилийн VIII сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Тамир, түүний багш Х.Бямбацоо нар тэргүүн байр эзэлжээ. Харин химийн хичээлийн олимпиадад Сүхбаатар сумын 12 жилийн I сургуулийн есдүгээр ангийн сурагч Г.Хонгорзул түүний багш Н.Сүхбат нар шалгарсан байна. Хими, биологи, техник технологийн олимпиадад хоёроос тавдугаар байр эзэлсэн сурагч Ц.Мөнхзул, Б.Цагаанболор, Э.Халиунаа, М.Ганбаяр, Л. Боролдой тэдний багш Д.Дэлгэрмаа, Ш.Ганболд нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Р.Бумдарь