Худалдааны бодлого, чөлөөт худалдааны хэлэлцээр сургалт

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Худалдааны бодлого, чөлөөт худалдааны хэлэлцээр сургалт



МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Олон нийттэй харилцах газар        

 “ХУДАЛДААНЫ БОДЛОГО: ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

   

Гадаад
харилцааны яамны урилгаар хүрэлцэн ирсэн Харвардын Их сургуулийн
профессор Крег ВанГрасстек болон Роберт Лоренс нар “Худалдааны бодлого,
Чөлөөт худалдааны хэлэлцээр” сэдэвт сургалтыг 7 дугаар сарын 4-8-ны
өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. 

Монгол
Улсын Засгийн газрын үндсэн чиглэлд хүний нөөцийн чадавхийг сайжруулах
зорилт тавьж, Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрт зарим улстай
чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тусгасны дагуу эдгээрийг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ажилтнуудад зориулж тус
яамнаас энэ сургалтыг зохион байгуулав.

Сургалтад гадаад
худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа
төрийн албан хаагчид, мөн төрийн бус байгууллага, хувийн хэвшил, бизнес
эрхлэгчид болон их сургуулийн багш, сургалт эрдэм шинжилгээний
байгууллагуудын судлаач мэргэжилтэн зэрэг 50 гаруй хүн оролцож “Чөлөөт
худалдааны хэлэлцээр” /ЧХХ/-ийг байгуулах онол, практикийн асуудлаар 
суралцсан байна.

Энэхүү сургалт нь гадаад худалдаа, эдийн засгийн
чиглэлийн ажилтнууд болон залуу дипломатуудыг сургаж дадлагажуулах,
тэдэнд олон улсын худалдааны онол, эрх зүйн өндөр түвшний мэдлэг олгох,
худалдааны бодлого боловсруулах туршлага хуримтлуулах, худалдааны
хэлэлцээрийн асуудлаар мэдлэг олгох улмаар худалдааны хэлэлцээрт оролцох
чадварыг бий болгоход ихээхэн хувь нэмэртэй зүйл болж  байгааг Гадаад
харилцааны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар сургалтын  хаалтад
хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж