Нэг чуулганы хугацаанд 600 сая төгрөг шаардлагатай | News.MN

Нэг чуулганы хугацаанд 600 сая төгрөг шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Нэг чуулганы хугацаанд 600 сая төгрөг шаардлагатай

УИХ-ын эрхэм гишүүд хуулийн төсөл боловсруулж, тэр нь батлагдсан тохиолдолд хууль тус бүрт 20 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулдаг болох гэж байна. Тэр мөнгөөр сайн хуульчдыг хөлсөлж хуулийн төсөл хийлгээд гишүүд өөрийн нэр дээр өргөн барьж байх учиртай. Ирэх хаврын чуулганаас энэ зарчмыг мөрдөх ажээ. УИХ-ын Тамгын газраас гишүүдэд хаврын чуулганы үеэр боловсруулах хуулийн төслийн нэр, шаардагдах төсвийг гаргаж өгөхийг даалгасан албан бичиг илгээгээд байна.

Нэг чуулганы хугацаанд дунджаар 30 хууль, тогтоол баталдаг. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 28 хуулийн төслийг багтаагаад байгаа. Хэрэв дунджаар 30 хууль хэлэлцэж батална гэж үзвэл нэг чуулганы хугацаанд 600 сая төгрөгийг улсын нэгдсэн төсвөөс гаргах ажээ.

 Д.ОЮУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж