
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак И Чун тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал эхлээд буй билээ. Айлчлалын хүрээнд өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, энэ үеэр Монгол Улстай өргөн хүрээтэй хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Хойд Солонгос ирэх онд тохиох Ким Эр Синий мэндэлсний 100 жилийн ойг эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөр угтахаар ажиллаж байгаа юм байна. Мөн энэ том зорилтын хүрээнд Монголын талтай өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар халуун яриа өрнүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ноён Пак И Чун тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзах үеэрээ Хойд Солонгосын албаны энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хөгжүүлсэн айлчлал болж байна гэдгийг онцолж, манай хоёр ард түмэн ах дүүгийн сайн харилцааныхаа түүхэнд бие биедээ тусалж дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашдаа ч хөдөө аж ахуй, уул уурхай, далайн гарц боомт, дэд бүтэц, барилгын салбарт харилцан хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэжээ.