
МИАТ компанийн Сөүл-Улаанбаатарын нэмэлт нислэгийн зөвшөөрлийг БНСУ-ын талаас наадам өнгөртөл буюу энэ сарын 13 хүртэл олгоод байсан юм. Тэгвэл, нэмэлт нислэг үйлдэх зөвшөөрлийг дахин сунгаж, энэ сарын 22 хүртэл МИАТ компани нэмэлт нислэгээ хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. Харин 22-ноос хойш зөвшөөрөл өгөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өнгөрөгч сараас БНСУ-ын тээврийн яамнаас МИАТ компанид Сөүл-Улаанбаатарын нэмэлт нислэгийн зөвшөөрөл өгөхгүй байснаас хэдэн зуун иргэдэд хүндрэл, чирэгдэл учирсан юм. Хэрэв цаашид зөвшөөрөл өгөхгүй бол нэмэлт нислэгийн тасалбар захиалсан зорчигчид дахин хүнд байдалд орж болзошгүй байгаа аж.
С.Отгон