Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Мэдээж хүчний байгууллагын 90 жилийн ойн парад, хүндэтгэл, ёслолын арга хэмжээ “Сүрийг үзүүлнэ” гэгчээр сүртэй болж өнгөрөв. Харин ийм ой тохиож буй үед нэрийг нь дурьдалгүй өнгөрч боломгүй нэгэн хүн байна аа. Цагдаа нарын хамгийн том дарга буюу Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын тухай ярьж байна. Тэрбээр улстөрчдийн зүгээс буурь­тай, зөөлөн ааштайгаараа онцлуулж, “хувь хүний намба төрх нь удирдлагын арга ухаанд яв цав нийцдэг” хэмээх дүгнэлтийг нэр, цолынхоо араас авч явдаг. Мөн түүнийг “Албан тушаалаас нь буулгах нь” гэх үг, өгүүлбэрүүд хааяахан хэвлэлийн хуудаснаа харагддаг ч сайн, муугаараа дуудуулсаар хоёр ч удаа хүчний байгууллагын “толгойлогч”-оор сонгогдсон юм. Энэ албанд 2008 оноос хойш хоёр дахь удаагаа томилогдон ажиллахад нь “Улстөрчдийн утсан хүүхэлдэй. Д.Сандаг-Очирыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилох нь” гэх мэт хэл ам тасраагүй. Түүгээр ч зогсохгүй “Найз нөхөд, танил талдаа цол олгож, “цолны бизнес” гээчийг цэцэглүүлсэн этгээд” хэмээн олны өмнө хэлүүлж, бичүүлж ч явсан цагдаа ах юм билээ. Гэхдээ элдэв хэл ам, ажлын үзүүлэлт, амжилтаас илүүтэй цагдаагийн байгууллага 90 жилийн ойгоо тэмдэглэдгээрээ тэмдэглэлээ. Мань эр энэ томоохон ойн баяртай золгодгоороо золголоо.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж