“Болтон Вандерерс” АНУ-аар

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

“Болтон Вандерерс” АНУ-аар

Премьер лигийн “Болтон Вандерерс” баг Америкийн MLS-ын “Орландо Сити” багтай олон улсын үзүүлэх тоглолт хийсэн байна. Мартин Петров багаа ахлан уг тоглолтод оролцсон бөгөөд нэг гоол, нэг оновчтой дамжуулалт хийж багаа 3:1-ээр ялахад голлох үүрэг гүйцэтгэжээ. “Болтон”-д хоёр дахь улиралдаа хүчин зүтгэж буй Болгар тоглогч 14 дэх минутад Кэвин Дэвисийн мөргөж хийсэн гоолын дамжуулалтыг өгсөн бол 39 дэх минутад 12 метрийн зайнаас цохин эсрэг багийнхаа хаалгыг мялаасан байна.

“Яагаад түүнд хүндэтгэлтэй хандах ёстойг харууллаа. Мартин багаа гайхалтай удирдан тоглосноос гадна өөрөө ч гоол оруулсан” гэж багийн менежер Овен Койл хэлжээ. Харин багийн ахлагч Дэвис нь түүний талаар “Мартин өнөөдөр нисэх шиг боллоо. Тэр биднийг үнэхээр хурцалж өгсөн” гэж магтжээ. Тоглолтын 28 дахь минутад “Орландо Сити”-гийн Матт Лузунарис “Болтон”-ы отон тоглолтонд оруулах шахсан хамгаалалтыг сэтлэн Адам Богданыг амжилттай хуурч, хаалганы торыг хөдөлгөсөн.  Гэсэн ч Болтон буурь заан 37 дахь минутанд Даррен Пратлигийн гоолоор тэргүүллээ дахин олсон байна.

“Бид сайн тоглолттой багийн эсрэг тоглоно гэдгээ мэдэж байсан. Тиймээс улирлын өмнөх томхон шалгууртаа орох нь гэсэн бэлтгэлтэй байлаа. Талбайд гарсан хоёр багаас авууштай олон сайхан тоглолтыг харлаа. Тус багтай тоглосондоо сэтгэл хангалуун байна” гэж Ирланд мэргэжилтэн Койл хэлжээ.

Тоглолтын хоёрдугаар хагаст багууд сэлгээнийхнээ түлхүү тоглуулсан нь төдийлөн сонирхолтой болсонгүй. “Орландо Сити” багийн Кэвин Молина тоглолтын төгсгөлд гоол оруулж дөнгөсөн ч хажуугийн шүүгч тугаа өргөсөн байв. Хэдий хожигдсон ч “Орландо Сити” багийн менежер Адриан Хэт сэтгэл хангалуун байна. Тэрбээр “Эсрэг багтаа хэд хэдэн гоол хий боломж олгосон ч манай залуу тоглогч нарт, Премьер лигийн шилдэг тоглогч нарын эсрэг тоглож туршлага судлах гайхалтай боломж олдлоо” гэжээ.

FA капын хагас шигшээд шалгарсан Болтон АНУ-д улирлын өмнөх гурван тоглолтын аялал хийж байгаа. Лхагва гаригт тэд “Хьюстон Динамо” багтай тоглоно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж