6. Хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж чаддаг бусдаас содон кино ертөнцийн хэсэгхэн орон зайгаар аялсны дараа бид төслийн дараагийн шат руу нэвтэрсэн юм. Үзэгчид нэн түрүүнд төрөл жанрын сонголтыг хийх хэрэгтэй байлаа. Нэвтрүүлгийн зүгээс Хөгжимт буюу мюзикл, Үлгэр домгийн, Уран зөгнөлт, Аймшгийн, Мелодрам, Дайн байлдаант, Адал явдалт, Түүхэн, Инээдмийн гэсэн 9 төрлийн сонголтыг санал болгосон. Үзэгчдийг саналаа ирүүлэхэд дөхөм болгож, давхар мэдээллийг өгөх зорилготойгоор нэвтрүүлгийн уран бүтээлчид жанр тус бүрд хамаарах киноны уран бүтээлчидтэй уулзаж олны танил эрхмүүдийг зочноор урьж байлаа.
7.Үүний дараа үзэгчид төрөл жанрын сонголтыг шууд нэвтрүүлгийн үеэр хийж “түүхэн” жанр ялагч боллоо.
8. Сонголтоор дүүрэн кино код нэвтрүүлэг. Энэ удаад үзэгчид сэдвээ сонгоно. Хүннү гүрэн – Эртний Монгол , XIII зуун – Их Монгол улсын түүх , Монголын домогт хатад , Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид – Шилийн сайн эрс , Богд хаант засгийн түүх , Соёлын довтолгоо , Атар эзэмшилийн үе , XX зууны Монгол, Түүхэн ремек кино гэсэн сэвдүүдээс үзэгчид “Манжийн дарлалын эсрэг тэмцэгчид-Шилийн сайн эрс” сэдвийг сонгосон юм.