Хятадад гадаадын хөрөнгө оруулалт буурч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Хятадад гадаадын хөрөнгө оруулалт буурч эхэлжээ

Хятадын эдийн засаг 2011 оны хоёрдугаар улиралд 9,5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Эдийн засаг нь маш хурдацтай тэлж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсаар тодроод байгаа Хятад улс сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлын төвд ороод байгаа юм. Гэсэн ч Хятадын засгийн газар дотоодын эдийн засгийн хэт өсөлтийг хазаарлан барих гэж оролдож байгаагийн улмаас Хятадад төвлөрөх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурч эхэлжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын өнгөрсөн зургадугаар сарын байдлыг 2010 оны мөн үетэй харьцуулбал 2,8 хувиар өсч, 12,86 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоо гарсан ч өнгөрсөн тавдугаар сарын үзүүлэлтээс даруй 10 гаруй хувиар буурсан байна.

Хятадад 2011 оны эхний хагас жилд нийт 60,9 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт төвлөрсөн бөгөөд уг үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж