“Мерседес Кап”-т Ферреро түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

“Мерседес Кап”-т Ферреро түрүүллээ

АТП 250 ангилалд багтдаг талбайн теннисний “Мерседес Кап” тэмцээний шигшээ тоглолт Германы Франкфурт хотноо өчигдөр боллоо. Борооны улмаас хойшилж, төлөвлөсөн цагаас гурван цагийн дараа эхэлсэн финалын тоглолтод Испанийн теннисчид болох Хуан Карлос Ферреро, түүнээс таван насаар дүү Пабло Андухар нар өрсөлдсөн. Тоглолтын эхний сет тун өрсөлдөөнтэй болсон. Гэсэн ч цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Ферреро илүүрхэж,  6-4 харьцаатай хожжээ. Хоёр дахь сет эхнийнээс тэс өөрөөр үргэлжилсэн. Давуу байдлаа мэдэрсэн Ферреро өрсөлдөгчийнхөө бүх сул талыг ашиглаж, зургаан тоглолт дараалан өөрийн талд шийдсэнээр 6-0 харьцаатай Андухарыг хожиж, 16 дахь тэмцээнийхээ түрүүг авлаа. Хамгийн сүүлд Ферреро өнгөрөгч оны наймдугаар сард Хорватад болсон тэмцээнд түрүүлсэн юм. Феррерогийн хувьд 2011 он гарсаар гурав дахь тэмцээндээ оролцож, ийнхүү цом хүртэж байна. Он гарснаар өвдөг болон бугуйн гэмтлийн улмаас хоёр сар орчим талбайд гараагүй байсан Ферреро ийнхүү 34 дэх удаагийн “Мерседес Кап” тэмцээний цомыг мерседес машины хамтаар авлаа. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж