“Номхон далайн элч”-үүд Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

“Номхон далайн элч”-үүд Монголд ирлээ

АНУ-ын "Номхон далайн элч”-үүд Монголд ирлээ. “Номхон далайн элч Монголд”  хэмээх үйл ажиллагааг Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар болсон байна. Уг үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Үйл ажиллагаанд АНУ, Монголын зэвсэгт хүчний 65 төлөөлөгч, орон нутгийн төрийн бус байгууллагууд хамтран оролцох юм байна. Үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэнд, шүд, нүд, мал эмнэлэг, инженерийн хөтөлбөрүүд, халдварын хяналт, анхан шатны амьдрах чадварыг дээшлүүлэх  зэрэг туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах аж. Түүнд Хэнтий аймгийн Өндөрхаан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумд хамрагдахаар болжээ.

Энэ хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хүмүүнлэгийн болон иргэдэд тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулж, АНУ, бусад орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг сайжруулан нэгтгэх зорилготой юм байна.

 “Номхон далайн элч" үйл ажиллагаа нь Хавай мужийн "Сувдан эрэг"-т байрлах агаарын хүчний удирдлага дор хүмүүнлэгийн хамтын ажиллагаа явуулдаг байгууллага юм. Өнгөрсөн сард тус хөтөлбөрийнхөн Индонезид  ажилласан бол ирэх наймдугаар сард Камбожид, есдүгээр сард Тимор Лэстэд ажлаа үргэлжлүүлэх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж