
Румын улсын нийслэл Бухарест хотноо долдугаар сарын 26-31-нд чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол бөхийн төрлөөр зохиогдох залуучуудын дэлхийн аваргад 2011 оны тивийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа сойсон орны бөхчүүдийг оролцуулах бөгөөд 18-20 насны залуу бөхчүүд эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингийн ангилалд өрсөлдөх юм. Залуучуудын дэлхийн аваргад өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй зургаа, эмэгтэй найм, нийт 14 бөх багтсан бөгөөд залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, Ц.Баярсайхан нарын удирдлага дор оролцох ажээ. Мөн Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах гэнэ.
Залуучуудын ДАШТ-д зодоглох тамирчид:
Эрэгтэй: 50 кг – Б.Майдар /Олимп/
55 кг – Э.Бэхбаяр /Ирээдүй/
60 кг – Б.Хаш-Эрдэнэ /Алдар/
66 кг – Г.Идэрхүү /Олимп/
74 кг – Б.Номиндалай /Аварга/
96 кг: Г.Биндэрьяа /Замчин/
Эмэгтэй: 44 кг – н.Болор-Эрдэнэ /Төв аймаг/
48 кг – Ц.Бямбазаяа /БХИС/
51 кг – Э.Даваачимэг /БТДуС/
55 кг – Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/
59 кг – Б.Батцэцэг /Налайх/
63 кг – Э.Отгон-Эрдэнэ /Сэлэнгэ аймаг/
67 кг – О.Отгонтуяа /Аварга/
72 кг – Л.Даваацэрэн /Төв аймаг/
С.Цэлмэг