Хүүхдэд зориулсан таблет худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Хүүхдэд зориулсан таблет худалдаанд гарна

Аав ээжийнхээ iPad, iPhone зэргийг булаацалдах бяцхан үрсэд зориулж, LeapFrog компани LeapPad нэртэй өхөөрдөм таблет бүтээжээ.

LeapPad нь 5 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, видео болон энгийн камертай, микрофон, 2GB санах ойтой. Үйлдвэрлэгчид энэхүү бүтээгдэхүүнээ  4 болон түүнээс дээш насныханд зориулсан хэмээн тодотгож байгаа юм.

LeapFrog шинэ таблетдаа оюун ухааныг задлах, сэтгэн бодох бодлого бүхий тоглоом, зурагт ном, сонирхолтой видео зэргийг багтаах аж.
Үнийн хувьд 99,99 доллараар худалдаалагдах гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж