
УИХ-ын гишүүн З.Алтай 25 дугаар суваг телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлэгт оролцохдоо бага насныхаа дурсамжаас хуучиллаа. Тэрбээр томоотой нь дэндсэн жаал байсан болохоор хүүхдүүд шиг орцонд гитардаж дуулдаггүй байжээ. Түүний урлагийн “өргөө нь” гэрийнх нь угаалгын өрөө. “Угаалгын өрөө акустик сайтай, тэгээд ч гадагш дуу чимээ их нэвтрээд байдаггүй болохоор 35-ын банзан гитараа хүссэнээрээ балбаж дуулдаг байлаа” хэмээн эрхэм гишүүн хуучлав. Бас том болоод цалин авахаараа хоёр төгрөгийн үнэтэй өтгөрүүлсэн лаазтай сүү авч хүнтэй хуваалгүй ганцаараа уухыг, орос цэргийн будаг нь ханхалсан бакал гутал өмсөөд хааяа түрийгий нь үнэрлээд явж байхыг мөрөөддөг байжээ. Харин томоотой жаал маань хойшоо харж үсээ илсээр байгаад ардаа суудаг ангийнхаа охиныг гэргийгээ болгоод авчихсан гэнэ.
Д.ОЮУН