
Боливарианы улсын 56 настай лидер өнгөрсөн зургадугаар сард Гавана хотноо хоёр ч мэс хийлгэж, хорт хавдрын буглааг авахуулаад долдугаар сарын 4-нд эх орондоо ирсэн. Одоо эмчилгээнийхээ хоёр дахь шатны курс эмчилгээ хийлгэхээр Кубад иржээ. Тэрээр эмчилгээнд явахын өмнө Үндсэн хуулийн дагуу Үндэсний ассамблейн дарга Фернандо Сото Рохасын нэр дээр Кубад эмчилгээнд явах “хууль ёсны зөвшөөрөл хүссэн илгээлтээ ирүүлсэн тухайгаа мэдэгдсэн байв. Зургадугаар сарын 10-нд тэрээр Гавана хотноо сүүж доторх буглааг авахуулсан мэс засал хийлгэсэн юм. Хожим тэрээр бүдүүн гэдэснээс хорт хавдрын буглааг авахуулсан.
Чавесийн эмчилгээ хичнээн хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Өмнө нь Венесуэлийн лидер Бразилийн Сан-Паулу хотын Сири-Ливаны эмнэлэгт эмчлүүлнэ гэж байв. Тэр эмнэлэг Латин Америктаа шилдэгт ордог бөгөөд олон нэртэй улстөрчид, бизнесменүүд, шоу бизнесийн одод эмчлүүлдэг.
Венесуэлийн ерөнхийлөгч Кубад эмчлүүлж байсан нь гадна дотно олон янзын цуу, таамаглал мандуулж байсан юм. Чавесийн биеийн байдал тааруухан, хорт хавдар метастаз өгсөн гэх мэтээр мэдээлж байв. Ирэх жил Внесуэлад ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд бөгөөд Чавес сонгуульд оролцохоо олон удаа мэдэгдэж байв. Тэрээр 1999 оноос Венесуэлийн төрийн тэргүүнээр ажиллаж байна.
Чавес ба том охиных нь суусан онгоц ням гаригт шилжих шөнө Гавана хотноо газардахад түүнийг Кубын ерөнхийлөгч Рауль Кастро, Гадаад харилцааны сайд Бруно Родригес нар угтан авчээ. “Би одоо байгаагаасаа сайжраад эргэн ирнэ. Хэдхэн хоногийн хугацаатайгаар би явж байгаа учраас салах ёс хийхгүй. Одоо үхэх цаг биш, амьдрах цаг” гэж тэр мэдэгдсэн байв. Чавес сөрөг хүчний шаардлагын дагуу эрх мэдлээ эмчлүүлэх хугацаандаа дэд ерөнхийлөгч Элиас Хауад бүрэн дамжуулсангүй. Зарим нэг эрх мэдлийг түүний тоонд төсвийн асуудал шийдэхийг өөрийн орлогч Сангийн сайд Хорхе Жиорданид (Jorge Giordani) олгоод байна.
