Идэвхтэй ажил хайгчдын тоо нэмэгдсээр
Харин энэ оны эхний хагас жилд улсын хэмжээгээр нэг хүртэлх насандаа 607 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 103 хүүхдээр буюу 14.5 хувиар, 1-5 хүртэлх насны 127 хүүхэд эндэж, 63 хүүхэд буюу 33.2 хувиар буурсан байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо өмнөх сарын эцэст 41.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот (2297 хүн), Өвөрхангай (1342 хүн), Ховд (997 хүн), Дархан-Уул (196 хүн), Баян-өлгий (86 хүн), Дундговь (83 хүн), Булган (77 хүн) аймагт нэмэгдсэн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалд 516.5 мянган хүн шимтгэл төлснөөс 322.2 мянга буюу 62.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 194.3 мянга буюу 37.6 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 22.6 мянга буюу 4.6 хувь, шимтгэл төлөгч, даатгуулагч аж ахуйн нэгж байгууллагынх 34.9 мянга буюу 12.2 хувиар нэмэгдэж, харин төсөвт байгууллагынх 12.3 мянга буюу 5.9 хувиар буурсан дүн гарчээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний хагас жилд 55.5 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 140 хүн буюу 0.3 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 2.8 тэрбум төгрөг буюу 22.3 хувиар нэмэгджээ. “Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний хагас жилд 355 тэрбум төгрөгрөгийг давхардсан тоогоор 2.5 сая иргэнд олгосон байна.
Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны зургадугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувь, 2010 оны арванхоёрдугаар сарынхаас 4.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд тээврийн бүлгийн дүн 8.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 0.9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэнэ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 5772.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 343.7 тэрбум төгрөг буюу 6.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2249.0 тэрбум төгрөг буюу 63.8 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны зургадугаар сарын эцэст 638.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 14 тэрбум төгрөг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 191.3 тэрбум төгрөг буюу 42.8 хувиар нэмэгдсэн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 4527.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 280.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 1645.0 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 69.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс 42.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 390.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 12.4 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Төсвийн урсгал орлого 1918.1 тэрбум төгрөг, урсгал зардал 1523.1 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 395 тэрбум төгрөгрөгийн ашигтай гарлаа. Өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 617.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 257.9 тэрбум төгрөг, бусад татварын орлого 208.4 тэрбум төгрөг, гадаад худалдааны татварын орлого 71.1 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 64.4 тэрбум төгрөг, орлогын албан татвар 14.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8,5 дахин нэмэгджээ
Оны эхэнд тоолсон малын 506.1 мянган том мал оны эхний хагас жилд зүй бусаар хорогдсон байна. Нийт зүй бусаар хорогдсон малын 20.6 мянга буюу 4.1 хувь нь адуу, 41.2 мянга буюу 8.1 хувь нь үхэр, 1.2 мянга буюу 0.2 хувь нь тэмээ, 211.8 мянга буюу 41.9 хувь нь хонь, 231.2 мянга буюу 45.7 хувь нь ямаа байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний хагас жилд 936.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 87.9 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3 хувиас 3.8 дахин, самнасан ноолуур, ган төмөр хийц, одон медаль, хиамний зүйл, архи, жүүс, хивс, сүлжмэл эдлэл, амтат ус, ундаа, тамхи, шар айраг, цемент, зүсмэл материал, бетон зуурмаг, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.