Далай Ламын айлчлалыг зөвшөөрсөнд Хятад эгдүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.07.17-нд нийтлэгдсэн

Далай Ламын айлчлалыг зөвшөөрсөнд Хятад эгдүүцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн бямба гаригт Вашингтонхотноо Далай ламыг хүлээн авч уулзжээ. Уг уулзалтыг Хятадын талаас хурцаар шүүмжилж, Хятад, АНУ-ын харилцаанд сэв суулгах ноцтой үйл явдал боллоо хэмээн ням гаригт мэдэгдсэн байна.

Цагаан ордонд 45 минут үргэлжилсэн хаалттай уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Обама тайван, дундыг баримталсан замаарХятадтай харилцаа тогтоохыг эрмэлзэж буй Түвдийн оролдлогыг сайшаасан ба Түвд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэг хэсэг мөн АНУ Түвдийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн байр суурийг бататган илэрхийлээд Түвд, Хятадыг энхийн замаар хэлэлцээрийн ширээний ард суухад шууд дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Харин Далай Лам тусгаар тогтнох арга замыг хайхаар АНУ-д хүрэлцэн ирээгүйгээ мэдэгдээд, хэсэг хугацааны дараа Түвдүүд Хятадын засгийн газартай хэлэлцээрээ үргэлжлүүлэх болно. Хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд АНУ-ын дэмжлэг зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгдсэн байна.

Хятадын талаас АНУ Далай Ламд дэмжлэг үзүүлж буй явдлыг АНУ, Хятадын харилцааг эвдрэлцүүлэх ноцтой шалтаг гэж үзэж байгаа ба Далай Ламыг үндэсний тэрс үзэлтэн, Түвд бол Хятадын тусгаарлагдсан муж мөн гэж үздэг ажээ.

Далай лам АНУ-ын Вашингтонд 11 өдрийн айлчлалыг хийж байгаа ба айлчлалынхаа үеэр олон нийтийг хамарсан Буддын сургаалиудыг айлдаж, Капитол Хиллдэх хэд хэдэн парламентын гишүүдтэй уулзсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж