Арабын нэгдсэн Эмират улсын мэдээллийн агентлагийн мэдээлснээр Монголын лалын шашинтнуудад зориулсан хотхон барих ажил Баян-Өлгий аймагт эхэлсэн байна.
АНЭ-ийн Заид Бин Султан Аль Нахаяний Хүмүүнлэгийн сангаас хэрэгжүүлж буй энэ төсөл нь таван сая дирхам буюу 3.1 сая ам.долларын өртөгтэй босох юм.
Энэхүү хотхон нь хаус, орон сууц, сургууль, эмнэлэг, мөргөлийн газар гээд хүн амьдрах бүхий тохилог нөхцөлтэй байх юм хэмээн сангийн Ерөнхий захирал Обеид Салем Дахири ярьсан байна.