Ховдчууд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Ховдчууд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлж байна

Ховд аймгийн хэмжээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг,  дунд үйлдвэрийг хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөж байгаа аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 210 аж ахуйн нэгж, иргэн 216 сая төгрөгийн хөнгөлттэй зээл авчээ. Авсан зээлээ, аж ахуйн нэгж, иргэд шинээр үйлдвэр цех байгуулахад зарцуулсан байна. Ингэснээр 39 жижиг, дунд үйлдвэр, цех шинээр байгуулагджээ.  Мөн 151 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөж 279 ажлын байр шинээр бий болгожээ.

Сумдын үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хүрээнд сум бүрт 50 мянгаас 200 сая хүртэлх төгрөгийн зээл олгож эхэлсэн. Энэхүү зээл нь Засгийн газраас баталсан шинэ журмын дагуу хэрэгжинэ. Ингэхдээ жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай олгогдож байгаа юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж