Өмнөд Суданыг НҮБ-д элсүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданыг НҮБ-д элсүүлэв

Өмнөд Суданы далбаа. Фото AP    

НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ сарын 14-ний өдөр Өмнөд Суданы тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч баталжээ. Ингээд долдугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Судан НҮБ-ын 193 дахь гишүүн болов.

Шинээр төрсөн улсыг АНУ, Орос, Хятад зэрг том гүрнүүд мөн салан тусгаарласан Судан аль эрт хүлээн зөвшөөрсөн байна. Энэ жилийн эхээр явагдсан бүх нийтийн санал асуулгаар Өмнөд Суданы хүн амын 98 хувь нь тусгаар улс болохын төлөө санал өгсөн байна.

Өмнөд Суданы нийслэл нь Жуба хот болсон бөгөөд төрийн далбаа, сүлд дуутай болсон байна. Удалгүй өөрийн валютыг гаргана.

Хоёр Судан бие биенээ хүлээн зөвшөөрсөн боловч тэдний хооронд нефтийн баян талбайн төлөөх маргаан хэвээр байна. Үүний улмаас сүүлийн үед багагүй зэвсэгт мөргөлдөөн гарсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж