Хамтын нөхөрлөл байгалиа амжилттай хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

Хамтын нөхөрлөл байгалиа амжилттай хамгаалж байна

Хөвсгөл аймгийн Түнэл суманд хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжиж буй аж. Дээрх төслийн хүрээнд иргэд нөхөрлөл байгуулж, байгалиа хамгаалах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна. Тухайлбал, Түнэл суман дахь Талын толгой нөхөрлөлийнхөн анх 17 өрхийн 37 хүнтэй 6600 га талбайг хамгаалж байсан бол өнөөдөр 21 өрхийн 43 иргэдтэй болж, өргөжжээ. Тэдний хамгаалж байгаа ойн бүсэд хулгайн мод бэлтгэх, ойн түймэр гарах, хууль бусаар амьтад агнах хэрэг багасчээ.

Хөвсгөл аймаг нь Монгол Улсын ойн гол бүсэд хамаардаг тул ийм хамтын нөхөрлөлийг олноор байгуулж, ойг хамгаалуулах нь үр дүнд хүрэх юм байна гэдгийг дээрх нөхөрлөлийнхөн харуулж буй аж. Талын толгой нөхөрлөлийн гишүүд 25 га газрыг цэвэрлэж, улмаар мод тарьсан байна. Үүний үр дүнд ой нөхөн сэргээгдэж шинээр олон мод ургаж эхэлжээ. Байгаль цаг уурын өөрчлөлт, хэт халалтаас үүдэлтэйгээр ойд түймэр гарах зэрэг үзэгдэл сүүлийн жилүүдэд багагүй гарч, ойг нэлээд сүйтгэсэн юм байна. Тиймээс нөхөрлөлийнхөн ойжуулах ажлыг гардан хийжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж