
Хөвсгөл аймаг нь Монгол Улсын ойн гол бүсэд хамаардаг тул ийм хамтын нөхөрлөлийг олноор байгуулж, ойг хамгаалуулах нь үр дүнд хүрэх юм байна гэдгийг дээрх нөхөрлөлийнхөн харуулж буй аж. Талын толгой нөхөрлөлийн гишүүд 25 га газрыг цэвэрлэж, улмаар мод тарьсан байна. Үүний үр дүнд ой нөхөн сэргээгдэж шинээр олон мод ургаж эхэлжээ. Байгаль цаг уурын өөрчлөлт, хэт халалтаас үүдэлтэйгээр ойд түймэр гарах зэрэг үзэгдэл сүүлийн жилүүдэд багагүй гарч, ойг нэлээд сүйтгэсэн юм байна. Тиймээс нөхөрлөлийнхөн ойжуулах ажлыг гардан хийжээ.
Г.Дарь