343,3 мянган га-д тариалалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

343,3 мянган га-д тариалалт хийжээ

Монгол Улс энэ жил 343.3 мянган га талбайд тариалалт хийгээд байгаа аж. Үүнээс 300.9 мянга га-д үр тариа бөгөөд  үүний 292.8 мянган га-д улаанбуудай тариалаад байгаа юм байна. Мөн төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал 10 мянга га-д, тэжээлийн ургамал 9.4 мянган га-д, жимсгэнэ нэг мянган га-д тариалаад байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн өгүүлсэн.  Энэ жил 280 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд 150 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгджээ. Энэ жилийн хувьд нар хур тэгш байгаа нь ургацад сайнаар нөлөөлж байгаа тухай тариаланчид ярьж буй. Тиймээс тар  энэ намар үр тарианы гарц сайтай байх болов уу гэсэн горьдлого тавьж байгаа аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж