Justin, Cameron Diaz нар хамтдаа

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Justin, Cameron Diaz нар хамтдаа

Холливудад тун удахгүй нэгэн шинэ кино мэндлэх гэж байна. Энэхүү киноны гол дүрд дуучин Justin Timberlake экс найз бүсгүй Cameron Diaz-ийн хамт тоглож байгаа юм. Инээдмийн “Bad Teacher” хэмээх кинонд тэд хамтран тоглох болсон нь Justin-ний найз бүсгүй, жүжигчин Jessica Biel-д тийм ч таатай санагдахгүй байгаа аж. Харин дуучин залуу хэлэхдээ “Cameron бол гайхалтай жүжигчин, бид энэ кинонд хамтарч тоглох болсонд баяртай байна. Бид одоо сайн найзууд болсон” гэжээ. “Sony Pictures” компанийн бүтээж буй “ Bad Teacher” инээдмийн кино ирэх онд нээлтээ хийх аж. Тус кинонд Justin Timberlake, Cameron Diaz нараас гадна жүжигчин Lucy Punch, Jason Segel, John Michael Higgins нар хамтран тоглож байгаа аж. Харин найруулагчаар Jake Kasdan ажиллаж байгаа юм. Одоогоор кино зураг авалтыг Лос-Анжелес хотод хийж байгаа бөгөөд 28 хувьтай байгаа гэнэ. Киног бүтээгчид хэлэхдээ “Justin бол сайн дуучин хэдий ч инээдмийн кинонд тоглож байгаагүй, харин Cameron бол чадварлаг жүжигчин. Тэр бол манай киноны гол дүрийн жүжигчин. Энэ хоёр хамтран тоглох нь сонирхолтой бас хөгжилтэй байх болно” гэжээ. Сонирхуулахад Justin, Cameron хоёр урд нь “Shrek” хүүхэлдэйн кинонд хамтран дуу оруулж байсан юм.
М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж