Н.Багабанди Чингисийн одонтойгоо наадамлалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Н.Багабанди Чингисийн одонтойгоо наадамлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди төрийнхөө их баяр наадмаар Чингис хааны одонтойгоо наадамлалаа. Улсын их баяр наадмын өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар энэхүү ховор одонгийн эзэн болсондоо Н.Багабанди гуай ихэд бэлэгшээсэн бололтой. Хар эмжээртэй, мөнгөн товчтой цайвар шаргал өнгийн дээлэн дээрээ Чингис хааны одонгоо зүүж, тэргүүндээ саарал өнгийн шляпан малгай духдуулан тавиад гэрий Х.Оюунбилэгээ дагуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их асарт саатан, наадмын сонин хуучиллаа. Харин гэргий А.Оюунбилэг нь энэ жилийн наадмаар номин ногоон өнгийн дээлээр гоёсон нь тэргүүн хатагтай Х.Болормаагийн өмссөн гоёлтой тун ч ойролцоо ижилсэж өнгө булаалдлаа. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж