
Мөн эдгээр том оврын автобустай зэрэгцэн бага оврын микробуснууд Хүй долоон худаг хүртэл “халтуур” хийж байна. Эдгээр нь замын хол, ойрыг үл харгалзан үйлчлүүлэгчдээсээ 1500 төгрөг хурааж байгаа нь наадамчин олныг бухимдуулж эхлэв. Уг нь нийслэлийн Тээврийн газраас дээрх чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх жишиг үнийг дараах байдлаар гаргасан юм. Тухайлбал, “Офицерүүдийн ордон – Хүй долоон худаг”, “7 буудал – Хүй долоон худаг” чиглэлд 1000 төгрөг, “Вагоны зогсоол – Хүй долоон худаг” хүртэл 800 төгрөг, “III, IV хорооллын эцэс – Хүй долоон худаг”, “5 шар – Хүй долоон худаг” чиглэлд 700 төгрөг, “Ханын материалаас – Хүй долоон худаг” чиглэлд 300 төгрөгөөр зорчих боломжтой хэмээн ханш тогтоосон ч энэ нь мөрдөгдөхгүй байна.
Г.Дарь